“GOOD GANG-AN” эмнэлэг (магадлан итгэмжлэл, эмнэлэгт ирэх зам)

“GOOD GANG-AN” эмнэлэг нь 2005 оны 3 сард үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд алсын хараатай өвчтөн төвтэй эрүүл мэндийн шинэ үйлчилгээгээр хангах дижитал эмнэлэг юм. “GOOD GANG-AN” эмнэлэг нь эрүүл мэндийн тэргүүлэгч, сайн эмнэлэг гэгддэг итгэл үнэмшлээр, өндөр түвшний дижитал эмнэлгийн хувьд Пусанд хамгийн түрүүнд EMR (эмнэлгийн цахим бүртгэлийн систем) - ыг нэвтрүүлэн өвчтөний үндсэн мэдээллээс эхлээд өвчний түүх, эмийн гаж урвал, эрүүл мэндийн байдал, эмнэлэгт хэвтсэн гарсан бүртгэл, рентгений конфокал хариу, бусад нэмэлт шинжилгээний хариуг OCS (эмийн жор дамжуулах систем), PACS( дүрс дамжуулах систем)-тэй холбож эмнэлэгт хаанаас ч өвчтөний мэдээлэлийг үзэх боломжтой системийг нэвтрүүлсэн.

Магадлан итгэмжлэглсэн эрүүл мэндийн

байгууллагын орон тоо GOOD GANG-AN” эмнэлэг нь эрүүл мэндийн хуулийн 58-р зүйлийн 1-р заалт 58-р зүйлийн 3-р заалтын дагуу Эрүүл мэнд Нийгмийн Хамгааллын Яамнаас магадлан итгэмжлэгдсэн байгууллага юм.

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл гэж юу вэ?
Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн хөтөлбөр нь эрүүл мэндийн байгууллагыг байнга хөгжүүлж өвчтөний аюулгүй байдал болон эрүүл мэндийн түвшинг дээшлүүлэхийн төлөө чармайлт гаргах, олон нийтийг чанартай эрүүл мэндийн үйлчилгээгээр хангахын тулд түлхэц өгөх зорилготой систем юм.

Good Hospital Network
Eunseong Medical Foundation & Good Hospital Network.

GOOD эмнэлгүүд (Сонрин эмнэлэг, Сонрин асрамжийн эмнэлэг)

Та бүхний эрүүл мэнд аз жаргал бол бидний найдвар юм. Бидэнд хийх ёстой ажил байгаа болохоор аз жаргалтай байдаг

Тасгууд

Дотор (элэг цөс, уушиг,зүрх, бөөр, дотоод шүүрэл), мэс засал, гэмтэл согогийг мэс засал, бамбай хөхний эмгэгийг тасаг, цээжний хөндийн мэс засал, хүүхэд, мэдээгүйжүүлэх өвчин намдаах тасаг, мэдрэл, мэдрэлийн мэс засал, сэтгэцийн эмгэгийн тасаг, нүд, чих хамар хоолой, бөөрний мэс заслын тасаг, шүд, эх барих эмэгтэйчүүд, физик эмчилгээ нөхөн сэргээх эмчилгээний тасаг, өрхийн эмчилгээний тасаг, рентген радиологийн тасаг, лабораториийн тасаг эмгэг судлал, яаралтай тусламжийн тасаг

төв

Олон Улсын эмчилгээний төв

Олон Улсын эмчилгээний төвийн үйл ажиллагаа
Олон Улсын эмчилгээний төвийн мэргэшсэн координаторууд үзлэгийн явцад орчуулга хийх болон зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлнэ.
Орчуулгын үйлчилгээ: Англи, Орос, Хятад, Япон, Монгол, Вьетнам (урьдчилан захиалга өгөх)
Гадаадын өвчтөнүүдийн өрөөнд гадаад хэлээр нэвтрүүлэг үзэх боломжтой
Гадаад өвчтөнүүдэд үйлчлэх цонх: бүртгэл үзлэг төлбөр нэг цэгийн үйлчилгээгээр хангагдсан
Гадаадын өвчтөнүүдэд зориулсан хоолны газар: Европ хоолны цэс Англи, Орос, Солонгос хэл дээр бичигдсэн
Гадаадынханд зориулсан үнэгү шинжилгээний сайн дурын үйл ажиллагаа
Олон соёлт гэр бүлийн эмэгтэйчүүдэд зориулсан тогтмол шинжилгээ
Олон Улсын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран үнэгүй хоол түгээх болон, төлбөргүй үздэг хийх
Гэрээт байгууллагуудтай тогтмол хамтран ажиллах
үзлэгийн цаг болон эмнэлэгт хүрэлцэн ирэх
  • хаяг : Пусан хот Сүёнг гү, намчондун 40-1
  • үзлэгийн ца г : өглөөний 9 цагаас оройн 18цаг (Даваа), өглөөний 9 цагаас оройн 18цаг (Мягмар- Баасан), өглөөний 9 цагаас өдрийн 13цаг (Бямба)
  • имэйл : information@gang-an.or.kr